2022.06.16

С.Чинзориг: Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах саналын сэдвийн хүрээг ямар судалгаагаар яаж тогтоож гаргасан бэ

УИХ-ын чуулганы \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг тандан судлах ажлыг зохион байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ямар шаардлага байна гэж үзэж байгаа юм. Ялангуяа үндсэн хуулинд өөрчлөлт оруулах саналын сэдвийн хүрээ гэдгийг ямар судалгаагаар яаж тогтоож гаргасан бэ? Сонгуулийн холимог тогтолцооны асуудал орж ирж байгаа юм байна. Мөн ард түмнийг төлөөлөх чадамжийг нэмэгдүүлэх гээд гишүүдийн тоотой асуудал хөндөгдөх юм байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.