ОУХБ-ын зүгээс МҮЭ-ийн холбоотой бүх талаар хамтран ажиллана
Өнөөдөр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат ОУХБ-ын Нийгмийн хэлэлцээр, хөдөлмөрийн харилцааны ахлах мэргэжилтэн Ёонгмо Юныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат МҮЭ-ийн холбооны товч мэдээлэл, МҮЭ-ийн холбооны Хөгжлийн хөтөлбөрийн таван зорилтын талаар дэлгэрэнгүй тайлбар өгч мөн МҮЭ-ийн холбооноос сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа ажил болон ОУХБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн явц үр дүнгийн талаар ярьсан юм. Түүнчлэн ҮЭ-ийн хөдөлгөөнд тулгарч буй сорилт бэрхшээлүүд тэр дундаа БНМАУ-ын ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийг шинэлчлэн батлахтай холбоотой урган гарч буй саад бэрхшээлийн талаар танилцууллаа.
![](https://vip76.mn/media/news/original/2022/06/16/75274be21a68f773a5f3418c118b0801.jpg)
Ахлах мэргэжилтэн Ёонгмо Юн нь манай улсын хөдөлмөрийн хуулийн шинэчлэл, гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцооны асуудлаар түншлэгч талуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай ба энэ удаад МҮЭ-ийн холбоотой өөрийн мэргэшсэн дээрх асуудлуудын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, ҮЭ-ийн хөгжил, тулгарч буй бэрхшээлд ОУХБ-ын зүгээс хамтран ажиллах хүрээнд харилцан санал солилцов.
![](https://vip76.mn/media/news/original/2022/06/16/79674f4d261a1a136a8056d801355c5f.jpg)
Уулзалтын төгсгөлд ахлах мэргэжилтэн Ёонгмо Юн МҮЭ-ийн холбоотой бүх талаар хамтран ажиллахдаа таатай байхыг илэрхийлж, хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах гурван талт салбар хорооны гишүүдийг чадавхжуулах богино хэмжээний сургалтад МҮЭ-ийн төлөөллийг оролцуулах боломжтойг дуулгаж цаашид олон талт үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж ОУХБ-ын зүгээс бүх талаар хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлж байсан юм.
![](https://vip76.mn/media/news/original/2022/06/16/219618d2b2d6f22e304d0206aea835c1.jpg)
Холбоотой мэдээ
2024.09.13
2024.05.21
2024.05.20