Монголын говьд "Марсын судалгааны бааз" барих боломжтой
2022.06.24

Монголын говьд "Марсын судалгааны бааз" барих боломжтой

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Марс Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Доктор Роберт Зубрин түүний гэргий Хөүп Зубрин болон Сансар судлалын институт, Вакаяама их сургуулийн Профессор Хироаки Акаяама нартай уулзалт хийлээ. 

Марсын судалгааны баазыг Монгол Улсад байгуулах боломжийн талаар санал солилцоод, цаашид дэлхий хэмжээний төслийг Монгол Улс дэмжин хамтран ажиллахад бэлэн гэдгийг БОАЖ-ын  сайд илэрхийлэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn