“Хүний эрх хамгаалагч залуучууд” зуны зуслан сургалтад хамрагдах боломжтой
2022.06.27

“Хүний эрх хамгаалагч залуучууд” зуны зуслан сургалтад хамрагдах боломжтой

Залуучуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, дангаараа болон бусадтай хамтран үндэсний, бүсийн, олон улсын түвшинд хүний эрх, үндсэн эрх чөлөөг хөхүүлэн дэмжиж, хамгаалах үйлсэд манлайлдаг хүний эрх хамгаалагч залуучуудыг бэлтгэхэд зуны зуслан сургалтын зорилго оршино.

Жил бүр зохион байгуулагдах уг сургалтад хүний эрхийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, тэгш эрх, шударга ёсны төлөө олон улсын залуучуудтай хамтран кампанит ажил өрнүүлэх идэвх сонирхолтой хүүхэд, залуучууд хамрагдах боломжтой.

16-24 насны залуус 2022 оны 7-р сарын 4-8-ний хороонд хамрагдах бөгөөд нийт 25 хүнийг хамрагдах юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn