2022.06.28

Монголын зохиолчид 30 гаруй жилийн дараа Ерөнхийлөгчийн ивээл дор нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын зохиолчдын нэгдсэн чуулган Төрийн ордонд болж байна. Чуулганаар “Уран зохиол-нийгмийн оюун санааны дархлаа”, “Нийгмийн соён гэгээрэлд зохиолчдын оруулах үүрэг, оролцоо”, “Хүүхэд багачуудыг зөв монгол хүн болгон төлөвшүүлэхэд зохиолчдын үүрэг” зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцэж байна.