Оюуны өмчийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллана
Оюуны өмчийн салбарт төр, хувийн хэвшлийн тогтолцоог хөгжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газраас Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан, МҮХАҮ-ийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэ хүрээнд оюуны өмчийн хууль тогтоомж, бодлогын баримт бичигт боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагад үндэслэн хэлэлцүүлэг зохион байгуулж, мэргэжлийн байгууллага, оролцогч талуудын оролцоог хангах, оюуны өмчийн хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах, Дэлхийн оюуны өмчийн өдөрт зориулан цуврал арга хэмжээ зохион байгуулах, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадагш чиглэсэн ажиллагааг бодлогоор дэмжиж, сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах юм.
Холбоотой мэдээ
2023.01.02
2022.12.28
2022.12.23