Оюуны өмчийн газарт шинээр томилогдсон алба хаагчид тангарагаа өргөлөө
2023.01.02

Оюуны өмчийн газарт шинээр томилогдсон алба хаагчид тангарагаа өргөлөө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны тусгай шалгалтад тэнцэж, Оюуны өмчийн газрын төрийн захиргааны албан тушаалд шинээр томилогдсон албан хаагчид өнөөдөр тангарагаа өргөлөө.

Тангараг өргөх ёслолын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу зохион байгуулсан. Ингээд мэргэжилтэн Э.Энх-Оюун, Д.Эрдэнэцэцэг, М.Ариунболд, Г.Энхчимэг, Б.Шүр-Эрдэнэ, А.Төгөлдөр нар төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, тангаргаа өргөн, батламжаа гардан авав.