2022.07.04

Ж.Сүхбаатар: Шүүгчидтэй холбоотой гомдол, санал ирж байна уу

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.07.04/ хуралдаанаар Улсын дээд шүүхийн нэр дэвшигчидтэй хийх нэр дэвшигчийн сонсгол хийлээ.  

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Улсын дээд шүүхийн шүүгчдэд нэр дэвшигчидтэй танилцах сонсгол Улсын их хурлын хяналт шалгалтын шинэ хууль гарсны дараа анх удаа болж байна. Хяналт шалгалтын сонсгол хийж буй гол зорилго нь иргэд, олон нийтэд урьдчилж мэдээлж, танилцуулсан. Сайн тал нь энэ хүмүүстэй холбоотой муу зүйлүүд байвал гаргаж тавих бололцоог олон нийтэд олгож байгаа. Шүүх эрхийн зөвлөл маш олон журмуудыг батлаад эхэлчихсэн. Дээд шүүх хуралдаад ажил нь цэгцэрч байгаа. Та захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгчээр ажиллаж байна. Таны хувьд шүүхийн тухай хуулийг батлаад гаргалаа. Саад болж байгаа зүйл юу байна. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд таны байр суурь ямар байгаа вэ? Дээд шүүхэд орвол таны оруулах хувь нэмэр юу вэ.