Сайд нараас Х.Нямбаатар хамгийн олон Ажлын хэсэг ахалжээ
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын захирамж шийдвэрийн дагуу байгуулагдсан комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсэгт УИХ болон Засгийн газрын гишүүд орж ажилладаг. Тэгвэл УИХ-ын гишүүд болсон сайд нарын дээрх бүрэлдэхүүнд багтаж ажилласан байдлын талаар судалгаа хийсэн байна.
Ингэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танхимын сайд нараасаа, гишүүний хувьд ч хамгийн олон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж, мөн ажлын хэсэг даргалж, тодорхой үр дүн гаргаснаараа тэргүүлжээ. Тэрээр нийтдээ 53 ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж ажилласнаас 22-ыг нь даргалж, дөрвөн ажлын хэсэгт дэд даргаар, бусдад нь гишүүнээр ажиллаж байгаа юм. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хамгийн галтай асуудлуудаар байгуулсан Ажлын хэсгийг даргалж, тодорхой үр дүн гаргасан байна. Тухайлбал, Оюу толгой хөрөнгө оруулагчтай яриа хэлэлцээ хийх Ажлын хэсгийг Х.Нямбаатар сайд ахалж, жил гаруй хугацаанд ажилласны үр дүнд хөрөнгө оруулагчид амжилттай хэлэлцээ хийж, далд уурхайн бүтээн байгуулалт урагшилсан байдаг. Ажлын хэсгийн ажлын үр дүнд Монголын талд ногдох Оюу толгой төслийн зээлийн өр тэглэгдсэн билээ.
Ерөнхий сайдын захирамжаар “Ажлаа хий” жагсагчдын шаардлагыг судалж, шуурхай хариу тайлбар өгөх Ажлын хэсгийг мөн л Х.Нямбаатар даргалж, үүссэн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй ажилласан. Мөн Засгийн газраас өргөн барьж буй гол хуулиудын Ажлыг хэсгийг тэрээр ахалж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Х.Нямбаатаар сайдын багтаж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс 11-ийнх нь ажил дуусгавар болж, татан буугдсан байна. УИХ-ын тогтоолын дагуу 1, Засгийн газрын тогтоолын дагуу 14, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн дагуу 3, Ерөнхий сайдын захирамжийн дагуу 22, Хууль зүй,дотоод хэргийн сайдын тушаалын дагуу 2 ажлын хэсэгт ажиллаж байгаа аж. Даргалж ажиллаж байгаа зарим бүрэлдэхүүнээс танилцуулбал:
- -Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хорооны дарга
- -Архидан согтуурахтай тэмцэх сангийн зөвлөлийн дарга
- -Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөлийн дарга
- -Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны дарга
- -Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд “Оюун толгой”ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй, МУ-ын ЗГ-т холбогдох арбитрын маргааны хууль зүйн үндэслэлийг судалж, холбогдох тайлбар, нотлох баримтыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг няцааж, ЗГ-ычн байр суурь, чиглэлийг хамгаалах Ажлын хэсгийн дарга
- -“Оюу толгой ордын ашиглалтад МУ-ын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019.11.21-ний өдрийн 92-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэн хувилбарыг ЗГ-ын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга
- -МУ-ын авлигын төсөөллийн индексийг бурууулах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга
- -Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт, гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга
-Төрийн бүтээмжийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохицуулалтаа хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг тус тус даргалж буй ажээ.