Баянгол дүүрэгт орчны тохижилтын ажлууд үргэлжилж байна
2022.07.20

Баянгол дүүрэгт орчны тохижилтын ажлууд үргэлжилж байна

Баянгол дүүргийн 21 байршилд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тоглоомын талбай, тохижилтын ажлыг хийж байгаа билээ.

Зарим байршилд хийсэн тоглоомын талбай, тохижилтын ажлыг Улсын комисс хүлээж аваад байна.

Тодруулбал:

-Баянгол дүүргийн 20 дугаар хороонд “Тоглоомын талбай байгуулах” төсөл батлан, гүйцэтгэгчээр “Жигүүрт Хөсөг” ХХК шалгарсан бөгөөд тоглоомын талбай байгуулах ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэй хийж дуусгав.

-10 дугаар хороонд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Өрхийн эрүүл мэндийн төвийн засвар, тохижилт”-ын төсөл батлан, гүйцэтгэгчээр “Жигүүрт Хөсөг” ХХК шалгарсан. Тус ажлыг үүрэг даалгаврын биелэлтээр хүлээж авлаа.

-Дүүргийн есдүгээр хороо, 146 дугаар сургуульд 2021 оны дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Орчны тохижилт хийх" төсөл, арга хэмжээг батлан, гүйцэтгэгчээр “Веллко Инк” ХХК шалгарсан. Төслийн хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн талбайг стандартын дагуу байгуулан, ашиглалтад орууллаа.

-21 дүгээр хороо, 278 дугаар цэцэрлэгийн гадна талбайд 2021 оны дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Орчны тохижилт хийх" төсөл, арга хэмжээг батлан, гүйцэтгэгчээр “Веллко Инк” ХХК шалгарсан бөгөөд тохижилтын ажил бүрэн дуусаад байна.