Сүхбаатар дүүрэг энэ намар цэцэрлэгт хамрагдалтыг 100 хувьд хүргэнэ
Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийн насны 12243 хүүхэдтэйгээс 11297 хүүхдийг энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамруулах тооцоолол гаргаад байна. Харин 946 хүүхэд гэртээ үлдэхээр байгаа юм.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг амралтын өдөр тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр хуучнаар барилгачдын сувилал болох 18 өрөө бүхий 1500м2 обьектийг бүхлээр нь түрээслэж цэцэрлэгийн зориулалтад нийцүүлэн тохижуулахаар боллоо. Ингэснээр "Хангай" хотхон орчмын айл өрхүүдийн хүүхдүүд хамрагдах боломжтой болж байна.
Мөн үүнээс гадна иргэн аж ахуйн нэгжээс санал болгож байгаа хоёр ч барилгыг холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөтэй хамтран үзэж цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх эсэх шийдвэр гаргахаар тогтож байна. Сүхбаатар дүүргийн холбогдох удирдлагууд 9 дүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгт хамрагдалт 100 хувьд хүрнэ гэж урьдчилсан байдлаар тооцож байна.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.19