2022.07.20
Ерөнхий боловсролын 35-р сургууль, 51-р цэцэрлэгийн тохижилтын ажил 90 хувьтай байна
УИХ-ын чуулган завсарласан энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба дүүргийнхээ хороодод ажиллаж улсын төсөвт суулгасан бүтээн байгуулалт, тохижилтын ажлын явцтай танилцаж, хяналт тавьж байна.
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд хэрэгжүүлж буй “Жишиг хороо” төслийн хүрээнд Ерөнхий боловсролын 35-р сургууль, 51-р цэцэрлэгийн гаднах талбайн тохижилтын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн.
Энэ ажлын хүрээнд:
- Явган хүний замын өнгөт зам
- Ногоон байгууламжийн төмөр хайс, хашлага
- Резинэн хучлагатай сагсанбөмбөгийн гадаа талбай
- Цэцэрлэгийн гадаах биеийн тамирын талбай
- Цэцэрлэгийн тоглоомын талбай
- Хогийн цэгийн тохижилт
Сургуулийн гадаах чийрэгжүүлтийн талбай зэрэг ажлыг хийж байна.