2022.06.10

"Мэргэжил бүхэн сайхан" тойрон аяллыг эхлүүллээ

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар эхлүүлсэн "ДЭМЖЬЕ" ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгтэй хамтарч Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдад зориулж "Мэргэжил бүхэн сайхан" тойрон аяллыг эхлүүллээ.

Аяллыг 126, 92-р сургуулийн төгсөх ангийн сурагчид нээж Төрийн ордноор зочилж УИХ-ын үйл ажиллагаатай танилцсан. Үүний дараагаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраар зочилж алба хэлтсүүдтэй танилцаж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяртай чөлөөтэй ярилцаж санал бодлоо солилцлоо.

Аяллын төгсгөлд Амгаланд байрлалтай гал унтраах 63-р ангиар зочилж үйл ажиллагаатай танилцаж, гал унтраах сургалтад хамрагдсан юм. Сонирхолтой хөтөлбөрөөр дүүрэн нэг өдрийг хамт өнгөрүүлсэн дүү нартаа болон хамтран ажилласан Баянзүрх дүүргийн удирдлагууд, гал унтраах ангийн баг хамт олонд талархал илэрхийлье. Дүү нарынхаа цаашдын сурлага хөдөлмөр болон удахгүй болох Элсэлтийн Ерөнхий шалгалтад амжилт үзүүлж хүссэн их дээд сургуульдаа элсэхийн ерөөлийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дэвшүүлсэн юм. 


Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn