Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах боловсон хүчинг дотооддоо бэлтгэх шаардлагатай
2022.05.26

Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах боловсон хүчинг дотооддоо бэлтгэх шаардлагатай

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг Нялхасын 10 дугаар сувилал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 55 дугаар сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн ерөнхий боловсролын 55-р сургууль нь оюун ухаан, аутизм, дауны бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн ерөнхий эрдэм болон хөдөлмөр заслын сургалтыг явуулдаг.

Сувиллын цэцэрлэг яслийн 10 цогцолбор нь 1,6-6 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгож сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг.  Ингэхдээ хөдөө орон нутаг, дүүргийн харьяалал  харгалзахгүй хүлээн авдаг. 225 хүүхдийн хүчин чадалтай, 98 багш, ажилчдын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Энэ уулзалтын үеэр хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвийг дүүрэг болгон дээр байгуулж, эцэг эхийг нь чадавхижуулаад, улсаас жаахан л дэмжээд өгвөл гэсэн саналыг ажлын хэсэгт уламжиллаа.

МУБИС-ийг  62 оюутан тусгай хэрэгцээт боловсролын мэргэжилээр төгссөн. Өнөөдрийн байдлаар тус сургуульд 56 хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцаж байгаагаас 36 нь багш мэргэжлээр, 26 нь өөр мэргэжлээр суралцаж байна.

Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах боловсон хүчинг чадавхжуулж, дотоодын их, дээд сургуульд энэ төрлийн мэргэжилтэн бэлтгэх зайлшгүй шаардлагатайг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа  онцоллоо.