2022.04.12

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн 8-р хорооны иргэдтэй уулзлаа

Тэрээр, Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Тулгатай хамт тус хорооны иргэдтэйгээ уулзлаа.

Уулзалтын үеэр өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүнээр ажилласан хугацааны ажлын тайлан болон цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, мөн тус хороонд болон хорооны оршин суугчид, иргэдэд тулгамдаж байгаа асуудлууд, шийдлийн талаар ярилцсан ажил хэрэгч уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр иргэдээс орчны гадна тохижилт, ногоон байгууламжийг сайжруулах, дахин төлөвлөлтийн асуудлаар мөн шинээр ашиглалтанд орж байгаа барилгуудын талаар санал хүсэлт ирүүлснийг холбогдох яам, хариуцсан байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэх талаар анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn