Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн нэгдсэн VI хуралдаан боллоо
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг байгууллаа.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулсан шинэчлэлийн дагуу Хурлын Зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтож, сонгож баталлаа.
Хурлын зөвлөлийн даргаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, гишүүдэд Баянзүрх дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч П.Дэлгэрдалай, Ц.Үүрцайх, Д.Ганболд, Б.Одбаяр, М.Далайцэрэн, Д.Батцэцэг нар сонгогдлоо.
Хурлын зөвлөл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бэлтгэл ажлыг хангах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.
Сонгуульт хугацаа нь нэг жил байна.
Холбоотой мэдээ
2024.12.16
2024.12.16
2024.12.09