2022.07.28

Төв аймгийн газар тариалангийн бүс нутагт ажиллаж, тариаланчдын санал, хүсэлтийг сонсож байна

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын хамт Төв аймгийн газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна.

Угтаалцайдам сум энэ онд үр тариа 5056 га, үүнээс буудай 4730 га-д, төмс 196.5 га, хүнсний ногоо 202.6 га, тосны ургамал 5399 га, таримал тэжээл 631 га, нийт 11,485.1 га-д тариалалт хийсэн талаар сумын удирдлагууд танилцууллаа. 

Тус сумын Улсын аварга тариаланч хамт олон "Жаврайн үр" ХХК болон гавьяат механикжуулагч Ш.Рэнцэндорж захиралтай "Элсэн цагаан" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тариаланчдын зүгээс ургац хураалтад ажиллах хүчний асуудлыг бодлогоор зохицуулах, дизель түлшний хангамж, үнийн асуудалд онцгой анхаарах, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх талаар онцлон хэлж байна.
Цээл сум энэ онд үр тариа 9092 га, үүнээс буудай 7607 га-д, төмс 154.1 га, хүнсний ногоо 73.7 га, тосны ургамал 5020 га, таримал тэжээл 1822 га, нийт 16,161.8 га-д тариалалт хийсэн байна.

Тус сумын Улсын хошой аварга тариаланч хамт олон "Шинэ Залуучууд" ХХК болон улсын аварга тариаланч хамт олон "Цээлийн Хур" ХХК-ийн тариалангийн талбай, хөрс боловсруулалтын ажилтай танилцаж, ургац хураалтын бэлтгэл эрт хангуулах талаар холбогдох мэргэжилтнүүдтэй санал солилцлоо.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал тус суманд ажиллах үеэр сум, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд, одон медалиар шагнагдсан иргэд, тариаланчдын шагналыг гардууллаа.