Г.Ёндон: Хоногт 1000 гаруй машин нүүрс БНХАУ руу гаргаж байна
Монгол Улсын хилээр сүүлийн сар шахам хугацаанд хоногт 1000 гаруй машин нүүрс БНХАУ руу гарч байна. Хэрэв ковидын халдвар гарахгүй бол энэ хэмжээг буулгахгүй байх боломжтой гэдгээ илэрхийлсэн гэж салбарын сайд нь мэдээлэв.
Дэлхий нийтээр жилд найман тэрбум тонн нүүрс хэрэглэдэг бол манай урд хөрш үүний тал буюу жилд 4 тэрбум гаруй тонныг хэрэглэдэг. Тиймээс Монгол Улс нүүрсний найдвартай ханган нийлүүлэгч байж чадна гэдгээ батлан харуулах шаардлагатай. Энэ хэмжээндээ он дуустал явбал нүүрсний экспорт 2022 оны тодотгосон төлөвлөгөөнд тусгасан 28 сая тонндоо хүрнэ гэж үзэж байна хэмээн УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлсэн.
Холбоотой мэдээ
2024.05.15
2023.03.14
2022.08.10