Зөвшөөрөлгүй газар гарааш байгуулсан хэсгийг чөлөөлөх ажил үргэлжилж байна
2022.07.28

Зөвшөөрөлгүй газар гарааш байгуулсан хэсгийг чөлөөлөх ажил үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах То Ван 24-р байрны баруун талын гараашуудыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг авто зогсоол болгон тохижуулжээ.

Зөвшөөрөлгүй гарааш буулгасан байршлыг нийтийн эдэлбэр газарт бүртгэн, чөлөөлсөн талбайд явган хүний зам, ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай зэргийг байгуулан тохижуулж байгаа юм.