Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 0,89 км замд хучилт хийжээ
2022.07.27

Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 0,89 км замд хучилт хийжээ

Нийслэлд автозам, тохижилтын ажлууд үргэлжилсээр байгаа билээ.

Үүний нэг болох Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд "Номин юнайтед" их дэлгүүрийн баруун талын замыг Үйлдвэрийн цагаан хаалга хүртэлх замтай холбон, шинээр тавьж буй авто замд хучилт хийж дууслаа.

Уг 0.89 км замыг тавьснаар борооны ус зайлуулах, шингээх худаг, ногоон байгууламж, явган зам болон гэрэлтүүлэг бүхий шинэ авто замын сүлжээ бий болно. Мөн тухайн хэсгийн замын хөдөлгөөний ачааллыг хуваарилж, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой.