2022.07.28
Их эзэн Чингис хааны эш хөргийг гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллах үедээ Их эзэн Чингис хааны эш хөргийг аймгийн Засаг дарга М.Идэрбатад гардуулав.
Ерөнхийлөгч мөн эрхэлсэн ажил, салбартаа амжилт гаргасан нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.
Хүний гавьяат эмч цолоор:
- “Эрхэс номон далай” Төрийн бус байгууллагын их эмч Батжаргалын Цогтсайхан;
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- Нийтийн аж ахуй, үйлчилгээний комбинатын ахмад ажилтан Пунцагийн Эрдэнэцогт;
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
- “Дарьганга Арт” нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллагын тэргүүн Ёндонгийн Бадарч;
Гавьяат багш цолоор:
- Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ахмад багш Гомбожавын Энх-Оюун;
Гавьяат малчин цолоор:
- Монгол Улсын хошой аварга Рагчаагийн Мөнхтөр;
Сүхбаатарын одонгоор:
- Малчин Сайнбаярын Мажигсүрэн;
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Аймгийн хөгжимт жүжгийн театрын дарга асан Шаравжамцын Цолмон;
- “Тал булаг”-ийн уурхайн ахмад ажилтан Чоймчигийн Моондой;
- Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахмад ажилтан Дамбаравчигийн Мижиддорж;
- Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Доржпүрэвийн Хосбаяр;
- Аймгийн Засаг дарга Манлайбаатарын Идэрбат;
- “Сэвүүн Ундрам тал” ХХК-ийн үйлдвэрийн дарга Банзрагчийн Гантулга;
Алтан гадас одонгоор:
- Аймгийн Засаг даргын Тамгын газрын нярав Сэвжидийн Алимаа;
- Аймгийн нисэх буудлын нягтлан бодогч Үржингийн Эрдэнэбаяр;
- Оёдолчин Дагдангийн Ичинхорлоо;
- Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн ахмад багш Лувсандамдингийн Оюунгэрэл;
- “Эм би би си” ХХК-ийн ерөнхий захирал Намсрайн Лхагвабаатар;
- “Цайрт минерал” ХХК-ийн механикч Дугаржавын Гансүх;
- Аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч Дамдинжавын Барцэцэг;
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Сүхээгийн Баянмөнх;
- Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Мандалын Оюунтөгс;
- Аймгийн угсаатны музейн захирал Дуламсүрэнгийн Ариундэлгэр;
Цэргийн хүндэт медалиар:
- Онцгой байдлын газрын орлогч дарга Сүхбаатарын Ганбат нарыг шагналаа.