Сөүл дэх Монгол сургуулийн танилцуулга өдөрлөг үргэлжилж байна
Уг танилцуулга өдөрлөгийн гол зорилго нь ЕБС-ын удирдах ажилтан, багш, эцэг эх цаашлаад сурагчдад БНСУ-ын Сөүл хот дахь ерөнхий боловсролын Монгол сургуулийн үйл ажиллагаа, тэдний сайн туршлагыг танилцуулах, багш нарын арга зүй туршлагыг харилцан судлах, өнөөгийн хүүхдийн хөгжих хэрэгцээ, онцлогт тохирсон сургалтын шинэ технологи, хүмүүжлийн онцлог арга зүйн шийдлийг хамтдаа эрэлхийлэх юм.
БНСУ-ын Сөүл хот дахь ерөнхий боловсролын Монгол сургууль нь:
БНСУ-ын Сөүл хот дахь ерөнхий боловсролын Монгол сургууль нь анх 1999 онд БНСУ-д эцэг эхээ даган ирсэн хүүхдүүдэд Солонгос хэл, компьютерийн сургалтыг явуулах зорилгоор байгуулагдаж, 2005 онд Сөүл хотын Боловсролын газраас “Гадаад сургууль”-ийн зөвшөөрөл, 2006 онд Монгол улсын Боловсрол шинжлэх ухааны яамнаас “Бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох” тусгай зөвшөөрлийг авч байсан түүхтэй. Одоогоор уг сургууль бага ангийн 5, дунд ахлах ангийн 10, солонгос удирдлага, ажилтан багш 13 нийт 28 багш ажилтантай бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд нийт 291 сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.