2022.07.29
"Алтай" хотхон 300 ортой хүүхдийн цэцэрлэгтэй боллоо
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2020 оны Улсын их хурлын сонгуульд Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны иргэдэд улсын цэцэрлэг, сургууль шинээр ашиглалтад оруулна хэмээн амласан билээ.
Үүний эхний ээлжийн ажил болгон 2022 оны Улсын төсөвт цэцэрлэг худалдан авахаар санал оруулсан нь ийнхүү ажил хэрэг болж, олон хүүхдүүд гэртэйгээ ойрхон цэцэрлэгт явах боломж бүрдээд байна.
Цаашид Алтай хотхоны барилгыг барьж буй компанид улсын сургууль ашиглалтад оруулах талаар холбогдох хүмүүстэй хамтран зөвшилцөж байгаа аж.