Сургуулиудад ажиллах “Боловсролын сэтгэл зүйч” тодорлоо
Ерөнхий боловсролын сургуульд ажиллах сэтгэл зүйчдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Боловсролын ерөнхий газрын даргын А/151 дүгээр тушаалаар байгуулагдаж 7 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 1-ний өдрийн хооронд сонгон шалгаруулалт хийсэн.
Сэтгэл зүйч ажиллуулах хүсэлтээ ирүүлсэн 194 сургуульд ажиллах 163 сэтгэл зүйчийн баримт бичгийн материалыг хүлээн авсан юм. Сонгон шалгаруулалтыг баримт бичгийн болон ярилцлагын гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулж 103 сэтгэл зүйч тэнцэж ерөнхий боловсролын сургуульд ажиллах боллоо. Тэнцсэн сэтгэл зүйчдийн дүн болон ажиллах хүсэлт өгсөн ерөнхий боловсролын сургуулийг хавсаргав.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.19