2022.08.23
Баянгол дүүргийн 61 дүгээр байрны урд талын түшиц хананы засварыг хийж байна
Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон автозамын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцтай Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид танилцлаа.
БГД-ийн 19 дүгээр хороо, 61 дүгээр байрны урд талын түшиц хананы засвар, явган замын тохижилтын ажил энэ сарын 06-ны өдөр эхэлжээ. Энэхүү хана нь 1971 онд ашиглалтад орсон ч хуучирч муудсан байна.
Тодруулбал СП4 суурийн блокоор газраас дээш 5 үе өрсөн, хоёр талдаа угсармал бетонон шаттай, хоёр шатыг холбосон явган хүний зам нь хуучирч муудсанаас болж зам нь хагарч, цөмрөн явган хүн явахад аюултай нөхцөл байдал үүсжээ.