
2022.08.23
Нийслэл дэх боловсролын байгууллагын удирдлагууд зөвлөлдөж байна
Хичээлийн шинэ жилийн өмнө нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн бүх сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнууд зөвлөлдөж байна.
Энэ зөвлөгөөн, сургалтаар
- 2022-2023 оны хичээлийн жилийн зорилго, зорилт
- Сургалтын хөтөлбөр, агуулга
- Гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээ, аргачлал
- Багшийн тасралтгүй хөгжил
- Байгууллагын удирдлага менежмент ямар байх талаар зарчмын асуудлуудаа тохирч, заавар, чиглэл авч байгаа юм.