Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2022.08.24) хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Үндсэн хуулийн цэц цаашдаа ийм шийдвэрүүд гаргаад байх юм уу. Ийм шийдвэрийг гаргах бололцоог хаасан хууль эрх зүйн зохицуулалт хийж байна уу? 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид Улсын их хурал, засгийн газрын гишүүнийг хавсаргаж ажиллах тоо хэмжээг 4 гээд тохирчихсон. Хоёр жил хүрэхгүй хугацаанд энэ шийдвэрээсээ ухрах гээд байна. Давхар албан тушаал хаших гээд бүгдээрээ чичирцгээгээд байх юм. Гэтэл өнөөдөр улс, орны нөхцөл байдал ямар байгаа билээ. Бүс нутгийн дайн, үүнийг дагасан эрүүл мэнд, эдийн засгийн хямрал гэх анхаарах асуудлууд байна. Нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллаж үзэхгүйгээр байр сууринаасаа ухарч байгаа нь ямар учиртай юм бэ?