“Нэн түрүүнд ХАБ-2022” бага хурал 9-дүгээр сард болно
2022.09.01

“Нэн түрүүнд ХАБ-2022” бага хурал 9-дүгээр сард болно

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.8-д Засгийн газар нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг батлан мөрдүүлэх эрхтэй гэж заасан байдаг бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29 ний өдрийн А/269 тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг мөрдөж байна.

Энэхүү дүрмийг шинэчлэн боловсруулахад саналаа тусгахаар МҮЭ-ийн холбооны ХАБЭА-н үндэсний хорооны гишүүд  хуралдаж, санал бодлоо солилцлоо.

Мөн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын сайн туршлага солилцох замаар Монгол улсын ХЭМАБ-ын менежментийн тогтолцоог сайжруулах зорилго бүхий “Нэн түрүүнд ХАБ-2022” бага хурал энэ оны 9 дүгээр сарын 19-30 өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ удаагийн бага хурал “Аюулгүй байдалд манлайлал ба оролцоо” уриаг олон нийтэд уриалж байгаа юм.