Эрдэм номдоо шамдан, эх орны ирээдүйн эзэн болохын ерөөе
2022.09.02

Эрдэм номдоо шамдан, эх орны ирээдүйн эзэн болохын ерөөе

Эрдмийн оргил өөд тэмүүлэн, сургууль, багш, найз нартаа яаран ирсэн нийт суралцагч хүүхэд багачууддаа болон сургуулийн алтан босгыг алхаж, анхны багштайгаа учран золгож буй зургаан настай шинэхэн сурагчид, сүүлчийн хичээлийн шинэ жилдээ суралцахаар сэтгэл догдлон буй 12 дугаар ангийн сурагчдадаа эрдэм номдоо шамдан, эх орны ирээдүйн эзэн болохын гэгээн ерөөлийг дэвшүүлье.

Өнөөдөр Баянгол дүүрэгт байрлах Эрдмийн-Ундраа цогцолбор сургууль, Оюуны-Ундраа цогцолбор сургууль, Эрдмийн өргөө цогцолбор сургууль, 141 дүгээр сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож, сургуулиудын үйл ажиллагаатай танилцлаа. Миний бие 2022 онд боловсролын салбарт дараахь зүйлсийг улсын төсвийн саналд оруулан хэрэгжүүлж байна.

Үүнд:

  • 11-р хороонд 640 хүүхдийн суудалтай 28-р сургуулийг буулган шинээр 960 хүүхдийн суудалтай болгох
  • 7-р хороонд 93-р сургуулийг буулган шинээр 640 хүүхдийн суудал бүхий зориулалтын байртай болгох
  • 23-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн барилга барих
  • 10-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн барилгыг үргэлжлүүлэн барих
  • 11-р хороонд Сэтгэмж цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэсэн, дуусгах
  • 6-р хороонд Эрдмийн-Ундраа цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэсэн, дуусгах
  • 24-р хороо Алтай хотхонд 300 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оруулав
  • 300 сая төгрөгийн боловсролын салбарын тоног төхөөрөмж дүүргийн сургуулиудад хандивлав. Эрдэм мэдлэг арвин байх болтугай.