“Кибер гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах арга тактик“ сургалтад Оюуны өмчийн газраас оролцлоо
2022.09.08

“Кибер гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах арга тактик“ сургалтад Оюуны өмчийн газраас оролцлоо

Тус сургалтад Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шинээр томилогдсон алба хаагчид болон Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хэнтий аймгууд дахь цагдаагийн газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл хариуцсан алба хаагчид хамрагдлаа. 

Оюуны өмчийн газраас Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Зохиогчийн эрхийн мэргэжилтэн М.Ариунболд нар оролцож Оюуны өмч ба Зохиогчийн эрх, Оюуны өмчийн зөрчил сэдвээр илтгэл тавилаа.