150 сая төгрөгийн шагналын сантай “Өвөл, хаврыг өнтэй давцгаая” уралдаанд идэвхитэй оролцоорой
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилгаар малчид, хоршоологчдын сургалт, зөвлөгөөнийг Эрдэнэбүрэн суманд зохион байгууллаа.
Өнгөрөгч зуны тухайд баруун бүс нутаг, тэр дундаа Ховд аймагт хуурай гандуу, хур бороо багатай байсны улмаас ургамлын гарц тааруу, бэлчээрийн даац хүрэлцэхгүй байдалтай байгаа учраас малчдаа өвлийг өнтэй, хаврыг ханатай давахад дэм болох үүднээс тус зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулсан юм.
Энэ үеэр аймгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагаас цаг үеийн талаарх мэдээлэл, зөвлөмж өгч, ирэх өвөл, хаврын цас зудын эрсдлийг хэрхэн давах гарц гаргалгааг малчидтайгаа зөвлөлдөн хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын зүгээс өвлийн бэлтгэлээ базаах, урам зоригийг нь бадраах зорилгоор нийт 150 сая төгрөгийн шагналын сантай “Өвөл, хаврыг өнтэй давцгаая” “Шилдэг сум”, “Хашир малчин өрх” шалгаруулах уралдаан зарласан. Энэ уралдаанд малчид, иргэдийг идэвхитэй оролцохыг уриаллаа.
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.11
2024.12.11