Эхийн өвчлөл эндэгдлийг бууруулахад төр засаг, нийгэм, олон нийт, эцэг эхийн хамтын оролцоо чухал
2022.09.20

Эхийн өвчлөл эндэгдлийг бууруулахад төр засаг, нийгэм, олон нийт, эцэг эхийн хамтын оролцоо чухал

Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг өнөөдөр эх, нярайн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо.

  • Улсын хэмжээнд 2022 оны эхний 8 сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 39,399 эмэгтэйчүүд хамрагдсан ба 91.4 хувь нь жирэмсний эрт хяналтад орсон байна.
  • Монгол Улсад 2022 оны эхний 8 сард 41,752 эх амаржиж, 42049 хүүхэд амьд, 238 ураг амьгүй төржээ.
  • Улсын хэмжээнд амаржсан эх, амьд төрөлт өмнөх оны мөн үеэс 7,000 орчим тохиолдлоор буурсан байна.
  • Энэхүү асуудлаар дараах үүрэг, даалгавар өгөв. Үүнд:
  • Ургийн гажгийг илрүүлэх лабораторийн шинжилгээг сайжруулах, лаборатори төвүүдийг нэмэгдүүлэх;
  • Төрөх эхийн болон төрсөн эхийн сэтгэл санааны байдал, сэтгэл зүйг дэмжих, сэтгэл санааны эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч, энэ чиглэлийн зорилтот арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
  • Жирэмсэн үед үүссэн эмгэгээс үүдэлтэйгээр ургийн гажиг үүсэх тохиолдол өндөр байгаа тул шалтгаан нөхцөлийг сайтар шинжлэх, тодорхойлох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай байна.

Эхийн өвчлөл эндэгдлийг бууруулахад төр засаг, нийгэм, олон нийт, эцэг эхийн хамтын оролцоо чухал юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn