АШУҮИС-ийн 80 жилийн ой боллоо
2022.10.03

АШУҮИС-ийн 80 жилийн ой боллоо

Монгол Улсын анхны дээд боловсролын байгууллагуудын нэг АШУҮИС энэ өдрүүдэд 80 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна.

Ойн нэгдсэн арга хэмжээ өнөөдөр болж тус сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагналаа. Өргөсөн тангарагтаа үнэнч байсны төлөөх шагнал гэж салбарын сайд тодорхойлсон юм.

80 жилийнхээ хугацаанд АШУҮИС-ийн босгыг 56800 хүн алхан орж энэ сургуулийн бүтээгдэхүүн болон дипломыг нь өвөрлөжээ. Энэ ой бол оюутан сурагчид, эрдэмтэн багш нар, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баяр юм.

АШУҮИС нь эрдэм шинжилгээ, сургалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр манлайлан, шинжлэх ухаанд шинэ мэдлэг бүтээх, үр дүнг амьдралд хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж байна. Энэ сургуулиар овоглодог эрхэм хүмүүс та бүхэнд түүхт ойн баярын мэнд хүргэе.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn