УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат УИХ-ын дарга, гишүүдийн хамт Сэлэнгэ аймагт ажиллалаа
Ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавин "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг Улсын Их Хурал баталсан.
Ургац хураалт, намрын ажлын энэ үед тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, хангах хүрээнд УИХ-ын даргаар ахлуулсан баг Сэлэнгэ аймагт ажиллаж Алтанбулаг чөлөөт бүс болон хөдөө аж ахуйн салбарын төлөөллийн иргэд, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр УИХ-ын даргын зүгээс Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэхээр боллоо.
Сэлэнгэ аймгийн хувьд улсын хэрэгцээт үр тарианы 50, төмсний 20, хүнсний ногооны 32 хувийг дангаараа хангадаг. Цаашид ч Сэлэнгэ аймгийн хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл ханган нийлүүлэлт нэмэгдэх бодит хэрэгцээ байгаа юм. Мөн хилийн бүс нутаг тул импортын хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт ч тус аймгаар дамжиж байна.
Энэхүү тогтоол хэрэгжсэнээр хүнс, хөдөө аж ахуйн салбарт бодлогын дэмжлэгүүд нэмэгдэж, салбарын хөгжилд ахиц үзүүлэх юм.
Холбоотой мэдээ
2024.05.31
2024.05.15
2024.05.10