Хүнээ хөгжүүлсэн, улс үндэстэн хүчирхэг байдаг
2022.10.05

Хүнээ хөгжүүлсэн, улс үндэстэн хүчирхэг байдаг

Ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн байгууллагын соёлыг хэвшүүлэх, удирдлагын манлайлал ба байгууллагын алсын хараа, зорилгоо биелүүлэх шийдвэр гаргах чадварт сургах, чадавхжуулах зорилготой “Байгууллагын манлайлал ба соёл” сэдэвт сургалт дөрвөн өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, сургалтыг үнэ цэнтэй болгож, цаг заваа зориулан ирж мэдлэг, оюунаа тэлсэн албан хаагчдадаа болон хамтран зохион байгуулсан Төрийн албаны зөвлөлийн хамт олонд талархаж байна. Мөн урилгыг минь хүлээн авч, оролцогчдод маань үнэтэй сайхан сургалтыг орсон Конкордиагийн их сургуулийн профессор Южин Ким, Lead International байгууллагын олон улсын сургалт хариуцсан захирал Стив Коллинз, стратегич, зөвлөх Жереми Кокс нартай маш их баярлалаа.

Бид эдгээр өдрүүдэд сурсан бүхнээ үргэлж давтаж, санаж хэрэгжүүлж, бодит байдалд хэвшүүлэх нь хамгийн чухал билээ. Та бүхэндээ амжилт хүсье. ТӨРИЙН АЛБА ЁС ЗҮЙГЭЭР ҮЛГЭРЛЭНЭ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn