Монгол улс, Европын холбооны хооронд газар зүйн заалтыг хамгаалах хэлэлцээр байгуулах 2 талын ажлын хэсгийн хэлэлцээ эхэллээ
Монголын талаас хэлэлцээр байгуулах ажлын хэсгийг Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан тэргүүлж, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмчийн газрын холбогдох албан тушаалтан, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөл ажлын хэсэгт ажиллаж байгаа юм.
Харин Европын Холбоог төлөөлж Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз хэлэлцээг эхлүүлж, Европын Холбооны Ази, Австралийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн ерөнхий газрын дэд арга Рэймондо Серра-гаар ахлуулсан баг хэлэлцээ явуулж байна.
Хэлэлцээрийг Монгол Улс, Европын Холбооны хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд байгуулна. Эхний удаагийн хэлэлцээ өнөөдрөөс эхлэн 3 хоног үргэлжилнэ.
Холбоотой мэдээ
2023.01.02
2022.12.28
2022.12.23