“Газар зүйн заалтын ач холбогдол” чуулга уулзалт болж байна
2022.09.26

“Газар зүйн заалтын ач холбогдол” чуулга уулзалт болж байна

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар, Европын холбооны Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Газар зүйн заалтын ач холбогдол” чуулга уулзалтыг 2022 оны 9 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Чуулга уулзалтаар Монгол Улсын эдийн засагт газар зүйн заалт бүхий бүтээгдэхүүний гүйцэтгэх үүрэг, нөлөөний талаар мэдээлэл солилцох, хөдөө аж ахуйн чанартай, нэр хүндтэй бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн маркетингийн боломжуудыг бий болгох, олон улсын жишигт нийцсэн үндэсний газар зүйн заалттай бүтээгдэхүүний тогтолцоог хөгжүүлэх шийдлийн талаар олон улсын сайн туршлагыг солилцох юм.