Төр хувийн хэвшлийг дэмжиж, түншилж ажиллана
2022.10.07

Төр хувийн хэвшлийг дэмжиж, түншилж ажиллана

Монголын бизнесийн зөвлөлийн “Цахим шилжилтэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт уулзалтад мэдээллийн технологийн аж ахуй нэгжүүдийн төлөөллүүдийн хамт оролцлоо. Татварын болон хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчин бизнес эрхлэгчдэд чухал байна.

Тиймээс хувийн хэвшлийг дэмжих үүднээс хэрэгжүүлж буй зарим ажлуудаас дурдвал:

  • 2023 оны төсөвт гарааны компаниудын орлогод ногдох албан татварыг эхний 5 жил бүрэн чөлөөлөх асуудлыг орууллаа.
  • Мөн төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй. Программ хангамжийн худалдан авалт хийхдээ нэн тэргүүнд дотоодын компаниудынхаа бүтээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаж авах бодлого баримтална.
  • Үндэсний “Cloud” дэд бүтцэд суурилсан “апп стори”-ийг бий болгож дотоодын бүтээгдэхүүн үйлчилгээг байршуулна.
  • Цаашид мэдээлэл, харилцаа холбооны болон өндөр технологийн компаниуд татвар, санхүү, инновацын таатай орчин бүрдсэн, үйлдвэрлэл, үйлчилгээгээ эрчимтэй явуулах зорилготой шинжлэх ухаан, аж үйлдвэр, санхүү, нийгмийн дэд бүтэц бүхий тусгай бүс байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
  • Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль мөн энэ чуулганаар хэлэлцэгдэнэ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn