Канад улсын Сенатын танхимын дарга Монгол улсад айлчилж байна
2022.10.10

Канад улсын Сенатын танхимын дарга Монгол улсад айлчилж байна

Канад улсын Сенатын танхимын дарга эрхэмсэг ноён Жорж Ж. Фюри Монгол улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Канадын талаас хийж буй 3 дахь удаагийн өндөр дээд хэмжээний айлчлал бөгөөд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өмнө хийж буй өндөр дээд хэмжээний айлчлал гэдгээрээ онцлог юм.

Боловсрол, Уул уурхай, Хүний эрх, Жендэрийн тэгш эрхийг хамгаалах зэрэг чиглэлээр яриа хэлэлцээр өрнөх юм.

Байгаль цаг уур, том газар нутаг цөөн хүн ам, том хөрштэй хамтарч ажиллах гээд олон ижил төстэй нөхцөлтэй ч асар өндөр хөгжиж чадсан тус улсаас суралцах зүйлс бидэнд их бий.