2022.10.07

Б.Жаргалмаа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд зориулж санхүүжилт 2023 оны төсөвт суусан уу

УИХ-ын чуулганы /2022.10.07/-ны өдрийн хуралдаан Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллээр үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Монгол Улс шинэ сэргэлтийн төсвөө хэлэлцэж байна. Гишүүн болсноос хойш эхлүүлсэн бүтээн байгуулалтаа дуусгаач гэсэн байр суурьтай явж ирсэн. Энэ удаагийн төсөв тойрог шүтсэн биш, улс орныг томоор харж, шийдэх гэж байгаад талархаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих талаар 2023 оны төсөвт юу тусгагдсан бэ. АШУИС-ын Сувилахуйн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 21 эцэг, эх хүүхдүүдээ асрах цаашдаа бусад хүүхдүүдийг асрах зорилгоор сургуульд суралцаж байна.

Энэ эцэг, эхчүүдийн сургалтын төлбөрийг шийдэх боломж БШУ-ны сайдад байдаг уу. Бидэнд ирүүлсэн мэдээллээр суралцагч хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эсвэл эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын сургалтад суралцагчийн сургалтынтөлбөрийг буцалтгүй тусламжаар олгоно гэсэн байна. Дээр дурдсанэцэг, эхчүүдийн сургалтын төлбөрийг төрөөс зохицуулах боломж байна уу, цөөхөн хүмүүс бий. Мөн гэртээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж буй эцэг, эхчүүдийн эрүүл мэнд, тэтгэвэр, нийгмийн даатгалыг 2023 оны улсын төсөвт суулгаж чадсан уу. Өмнөговь, Дархан-Уулаймагт сайн жишиг байна. Орон нутгийн төсөвтөө хүүхдээ гэртээ харж байгаа эцэг эхчүүдийн ЭМД, НД-ын суулгаж өгсөн байна. Одоо олгож байгаа 288 мянган төгрөгийг Инфляцынтүвшинтэй уялдуулан нэмэх боломж хэр байгаа вэ.

Мөн Геронтологийн Үндэсний төвийн барилгын асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байгаа вэ. 2011 оноос эхэлсэн барилгын ажил өнөөдрийг хүртэл явахгүй байна. Хүүхэд, залуучуудын театрын ажил явахгүй байна. Соёлын яаманд гүйцэтгэгч компани хэд хэдэн удаа хүсэлт хүргүүлсэн, хариу ирээгүй байна. Номын сангийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Тог, цахилгаангүй 7000 айлын асуудлыг салбарын сайд хэрхэн шийдэх гэж байна. Нэг цэгийн ажил явахгүй байна. Нийслэл хот руу орж, гарахдаа галын хайчаар мөнгөө өгөлцөж, авдаг. Энэ асуудлыг шийдэх цаг болсон.

Түүний асуултад салбарын сайдууд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn