УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, БНХАУ-ын элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа
2022.10.20

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, БНХАУ-ын элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа

Цар тахлаас үүдэлтэй хилийн боомтын хорио цээрийн улмаас уул уурхайн салбарт хэрэглэгддэг бараа, материал, түүхий эд, бүтээгдэхүүний импорт, тээвэрлэлтэд хүндрэл учирсан хэвээр байна.

Цаашид боомтын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд БНХАУ-ын талтай нягт хамтран ажиллаж, шаардлагатай албан уулзалтуудыг хийх хүсэлтээ илэрхийллээ.

Мөн БНХАУ-аас нийлүүлдэг газрын тосны бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх, уурхайн үйлдвэрлэлд шаардлагатай тэсэрч дэлбэрэх бодис болон бусад урвалжийн нийлүүлэлтийн явцыг хөнгөвчлөхөд хамтран ажиллах талаар ярилцсан юм..

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn