Дэлхийн оюуны өмчийн байгууллагын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
2022.11.02

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна

Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын Ази, Номхон далайн бүсийн товчооны Хөгжлийн салбарын зөвлөх Дэвид Симмонс, олон улсын зөвлөх, эксперт Барбара Пик нарын бүрэлдэхүүнтэй үнэлгээний баг Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайханы урилгаар Монгол улсад ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн газрын дарга Д.Эрдэнэбаяр тэргүүтэй холбогдох албан тушаалтантай уулзаж, яамны үндсэн чиг үүрэг, хуш модны самрыг газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгох чиглэлээр тус яамнаас авч хэрэгжүүлж болох бодлогын болон бусад арга хэмжээний талаар санал солилцлоо.

Ажлын уулзалтад Оюуны өмчийн газраас Захиргаа удирдлагын газрын дарга Д.Амгалан, Аж үйлдвэрийн өмчийн газрын дарга С.Урангэрэл, Патент, барааны тэмдгийн хэлтсийн дарга Б.Оюунцэцэн нар байлцав.