2022.11.02
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Австрали улсын Сидней хотод ажиллаж байна
Манай уул уурхайн салбарт, тэр дундаа ашигт малтмалын хайгуулын чиглэлээр хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн компаниуд, хөрөнгө оруулагч нарыг урьж бизнес өглөөний уулзалт зохион байгууллаа. Маш үр дүнтэй уулзалт боллоо.
Бидний зүгээс:
- МУ-н ашигт малтмалын нөөц хэтийн төлөвийн талаар болоод салбарт хөрөнгө оруулах боломж-давуу тал, мөн тулгарч болох хүндрэлүүд, түүнийг даван туулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийнхээ талаар нээлттэй танилцуулж, бид юуг анхаарч, юуг бусдаас жишээлэх тухай ярилцав.
- Уулзалтын үр дүнд:
- Монгол улсын геологийн тогтцын өвөрмөц байдал, ашигт малтмалын хэтийн төлөв өндөртэй, сонирхол татахуйц байгаад хөрөнгө оруулагч нар санал нэгдэв.
- Уул уурхай, түүнийг даган бий болдог их бүтээн байгуулалтаас үр шим хүртэх гинжин хэлхээг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдын сонирхсон талбайд хайгуул хийлгэх бололцоог олгох нь зүйтэй гэдэг хүсэлтүүд олноор тавигдав.
- Зөвхөн металлын төслүүд гэхээс гадна нүүрсэнд агуулагдаж буй метан хийн хэтийн төлөвт анхаарлаа хандуулахыг зөвлөлөө.
- Хөрөнгө оруулагчдын гол айдас нь "хөрөнгө орууллаа гэхэд улс төрийн тогтворгүй байдал үүсвэл бидэнд ямар эрсдэл үүсэх вэ" гэдэг асуудал болохоо илэрхийлж байлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn