Дэлхийн оюуны өмчийн байгууллагын төлөөлөгчид самрын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
2022.11.03

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын төлөөлөгчид самрын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

ДОӨБ-ын Ази, Номхон далайн бүсийн товчооны Хөгжлийн салбарын зөвлөх Дэвид Симмонс, олон улсын зөвлөх, эксперт Барбара Пик нарын бүрэлдэхүүнтэй үнэлгээний баг Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны төлөөлөлтэй уулзаж, хуш модны самрын идээ, самрын тос боловсруулан экспортолдог Пиножой (Pino joy) үйлдвэртэй танилцлаа.

Холбооны төлөөлөл монголын хуш модны самрыг Япон Улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид шинжлүүлэхэд бусад бүс нутгийн самраас онцлог ялгаатай, хүний дархлааг дэмжих өндөр ач холбогдолтой болох нь тогтоогдсон.

Судалгаа, шинжилгээнд үндэслэн хуш модны самрыг эцсийн бүтээгдэхүүн болгон олон улсын зах зээлд нийлүүлэх чиглэлээр Япон Улстай амжилттай хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч, хуш модны самрыг газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгох нь гадаад зах зээлд чанар, нэр хүнд бүхий бүтээгдэхүүн гаргах, энэ төрлийн бизнес эрхлэгчид болон орон нутгийн иргэд тогтвортой орлоготой болох зэрэг олон талын ач холбогдолтой болохыг онцолж байв.