2022.11.25
Э.Батшугар: Нэгдсэн хаягжилтыг хэрхэн шийдвэрлэх вэ
УИХ-ын чуулганы /2022,11,25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
Кадастр ярихаар газар ярьдаг. Газар ярихад хаягжилт ярьдаг. Тэгэхээр хаягжилтын асуудлаа бид нар яаж шийдэж байгаа вэ?
Ялангуяа гадаадын жуулчид ирэхэд байгууллагын хаяг нь тодорхой бус нэгдсэн хаягжилт байдаггүй. Байсан ч ил биш. Энэ дээр ямар бодлого баримталж байгаа вэ? Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар гэж бий. Кадастрын хууль үүнд яаж авцалдаж байгаа вэ? Хоорондоо зөрчилдөж байна уу.
Нийтийн мэдээлэл ил тод байдлын тухай хууль бий. Үүн дээр мэдээлэл эзэмшигч мэдээллүүдээ ил тод гаргах ёстой гэж заасан. Энэ хуультай авцалдаж байгаа юу? Жишээлбэл 8.6.12-т тусгай хамгаалалттай газар нутаг, дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашигласан төлбөр төлөлтийг ил байлгана гэж заасан.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.