Зохиогчийн эрх зөрчсөн этгээдээс 28,6 сая төгрөгийн хохирол, нөхөн төлбөр гаргуулахаар болов
2022.11.29

Зохиогчийн эрх зөрчсөн этгээдээс 28,6 сая төгрөгийн хохирол, нөхөн төлбөр гаргуулахаар болов

Иргэн А-ийн зохиогчийн эрхийн бүтээл болох видео бичлэгийг цахим орчинд эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж, худалдан борлуулсан гэх үйлдэлд Оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, иргэн Б-г холбогдуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шалгалтын үр дүнд иргэн Б зохиогчийн эрхийн бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарлаж, бусдад худалдан борлуулсан болох нь тогтоогдсон тул 500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, хууль бусаар олсон 1,140,000 төгрөгийг улсын орлого болгож, Зохиогчийн эрх эзэмшигч А-д учирсан хохирол, нөхөн төлбөрийг 28,6 сая төгрөгөөр тогтоож, холбогдогч Б-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийг холбогдогч Б эсэргүүцэж, 3 шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд гомдлын шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож, улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул зохиогчийн эрх эзэмшигчид 28,6 сая төгрөгийн хохирол, нөхөн төлбөр төлөхөөр болов.