"Төрийн албан хаагчийн ёс зүй" сургалт болов
2022.12.15

"Төрийн албан хаагчийн ёс зүй" сургалт болов

Монголын хүний нөөцийн академийн Олон улсын хүний нөөцийн аудитор Б.Батгэрэл 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Оюуны өмчийн газрын албан хаагчдад “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа.         

Сургалтаар төрийн байгууллага дахь ажлын байрны онцлог, хувь хүний хөгжил ёс зүйн төлөвшилд чухал ач холбогдолтой болохыг бодит жишээ баримтад тулгуурлан тайлбарлаж, харилцаа, ёс зүйн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл өгсөн юм.