2022.12.30
С.Чинзориг: Үнийн өсөлтөөс шалтгаалж өрхийн бодит орлого агшиж байгаа тул хуулийн хэрэгжилтэд анхаарал хандуулах шаардлагатай
УИХ-ын чуулганы /2022,12,30/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Энэ амралтын өдөр тойрогтоо ажиллаад ирлээ. Хөдөө орон нутагт өвөлжилт хүндрэх шинжтэй байна. Иргэд цаг үеийн асуудал болсон нүүрсний хулгайн талаар асууж байна, мөн юмны үнэ тэнгэрт хадаж, амьдрал хүндэрлээ, банкнаас зээл олдохгүй байна. Эм, түлшний үнэ нэмэгдлээ гэж хэлж байна. Сүүлийн жилүүдэд үнэ өссөн, 11 сараас цахилгааны үнэ өссөн, бизнес эрхлэгчдэд хүнд туслаа. Статистикийн газраас судалгаа авлаа. Үнийн өсөлтөөс шалтгаалж, өрхийн бодит орлого агшиж байна. Эм тарианы үнэ 40.6 хувиар өслөө. Хүүхдийн өвчин намдаах лаа 1 ш нь 2.5 дахин өссөн. УИХ-аас эмийн чанарт нөлөөлөх түр хороо байгуулсан, ажлаа хийж байна уу? Дизелийн түлш жилийн дотор 30 гаруй хувь, гурилан бүтээгдэхүүний үнэ 46.4, гурилын үнэ 50.8 хувиар өссөн байна.
Хөдөөгийн иргэд үнийн өсөлтөд хамгийн их өртөж байна. Түлш, гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хууль баталсан /мах, түлш, шатахуун, гурил/ энэ 3 бүтээгдэхүүн дээр ярьсан. Хууль батлаад хэрэгжүүлэхгүй байна, иргэд асууж байна. Энэ хуулийн хэрэгжилтийг ярьмаар байна. Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үнэд хүргэмээр байна. Экспортод зөвхөн угаасан ноолуур гаргана гэж УИХ-аас тогтоол гаргасан. Гэтэл ЗГ-аас зөвхөн самнасан ноолуур гаргана гэж тогтоол гаргасан сураг байна. Иймд Үйлдвэржилтийн байнгын хорооноос гаргасан тогтоолын төслийг хүчингүй болгох талаар их хурлаар ярих шаардлага байна.Үүнээс болж ноолуурын үнэ буурвал яах вэ. Энэ асуудлыг яаралтай УИХ-аар ярих шаардлагатай.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn