Дунай-Орхон авто раллиг зохион байгуулж, аялал жуулчлалын хамтарсан форумыг зохион байгуулна
2023.01.10

Дунай-Орхон авто раллиг зохион байгуулж, аялал жуулчлалын хамтарсан форумыг зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласантай холбогдуулан БНТУ-ын Засгийн газартай хамтран авто раллигаар дамжуулан Монгол Улсын байгаль орчин, соёл түүх, аялал жуулчлалыг сурталчлах ажлыг эхлүүлэхээр боллоо.

БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЗАФЕР АТЕШИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Уулзалтаар тус улсын Соёл, аялал жуулчлалын сайд ноён Мехмет Нури Эрсойн Монгол Улсад хийсэн айлчлалыг зохион байгуулж, МИАТ ТӨХК болон Туркиш Эйрлайнс компани хоорондын аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгуулах ажилд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ.

Түүнчлэн Монгол-Туркийн аялал жуулчлалын форумыг энэ онд Монгол Улсад зохион байгуулах талаар санал солилцож, 2023 оны Монгол Улсаар дайран өнгөрөх Зүүнээс барууныг найрамдал, энх тайвны авто раллиг (East West Friendship&Peace Rally) зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцлоо. Энэхүү раллиг 2009 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа ба нийт 16 удаагийн раллид 9000 оролцогч оролцсон байна. Арга хэмжээний зорилго нь тухайн дамжин өнгөрч буй улс орны соёл, түүх, аялал жуулчлалыг сурталчлахад оршдог.

Уулзалтын төгсгөлд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран 2023 оны 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ази, Номхон далайн Агаарын бохирдлын эсрэг Өндөр хэмжээний уулзалтын урилгыг гардуулан өглөө. Байгаль орчин, аялал жуулчлалын яам