Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
2023.01.19

Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын /2023,01,19/-ны өдрийн ээлжит чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар " болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн танилцуулгыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

УИХ-ын тогтоолын төслийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулсан юм.

Хуульд, бооцоот уралдааны үйл ажиллагааг хууль ёсоор, хариуцлагатай эрхлэх боломжийг бий болгох үүднээс бооцоот морин уралдааны үйл ажиллагаа эрхлэх нийтийн эрх зүйн этгээд буюу “Монголын морин уралдааны холбоо”-г  хуулиар байгуулж, түүний чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоож, бооцоот уралдааны үйл ажиллагааг нээлттэй, хариуцлагатай, ил тод байдлаар зохион байгуулах, оролцогчдод тэгш боломж олгох, бооцоот морин уралдааны оролцогч, уяач, унаачийн эрх ашгийг тэнцвэртэй хангах зохицуулалтыг тусгасан байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn